Бидний тухай
Монголын Counter-Strike 2 community · 2026 оноосNOVACS (novacs.cc) бол Монголын Counter-Strike 2 тоглогчдод зориулсан community, сервер сүлжээ. 2026 оны 6-р сард эхэлсэн бөгөөд өнөөдөр 61 CS2 сервер, 73,906 бүртгэлтэй тоглогч, сүүлийн 7 хоногт 13,793 идэвхтэй тоглогчтой ажиллаж байна. Зорилго нь энгийн: Монголд бага ping-тэй, шударга, найрсаг CS2 орчин бүрдүүлж, тоглогчдод хамтдаа хөгжих боломж олгох.
Юу санал болгодог вэ
- CS2 серверүүд — 5x5 competitive MATCH, Retake, AWP, Duel, Wallhack, Random Skills / Random Cheats, Surf, KZ, Zombie DM, BULAA тэмцээний серверүүд. Серверүүд
- Rank ба leaderboard — тоглох тусам points цуглуулж 46 шатлалт rank ахина; season бүр шинээр эхэлж шилдгүүд NV$ шагнал авна. Leaderboard
- Clan систем — clan байгуулах, гишүүд элсүүлэх, clan war, нутаг дэвсгэр, clan leaderboard, Discord role. Clan-ууд
- Skinchanger — skin, knife, gloves, agent бүгд үнэгүй; loadout-оо вэб дээр бүрдүүлж серверт ашиглана. Skinchanger
- Дэлгүүр — VIP, VIP+, SUPERNOVA, HYPERNOVA эрх, custom gun model, knife, nickname style. NV$-ээр авч, QPay-ээр цэнэглэнэ. Shop
- Community — Discord, community market, team, challenges, play streak, achievements, тоглогчийн profile ба статистик.
- Сервер түрээс — хамтрагч GameHost.mn-ээр дамжуулан Монголд байрлах CS2 сервер түрээслэх. Түрээс
Сервер сүлжээ
Бүх серверүүд Монголд байрладаг тул дотоодын интернетээс бага ping-тэй. Серверүүд өдөр бүр автоматаар дахин ачаалж, CS2-ийн шинэчлэлт гарах бүрт шинэчлэгдэнэ. Серверийн статус, онлайн тоглогчдын тоо, map-ийг вэбсайтын нүүр болон серверүүд хуудаснаас шууд харна.
Монголын CS2 серверүүд Benchmark
Монголын CS2 community-уудын вэбсайт, сервер, тоглогч, Discord-ыг 7 ангиллаар хэмжиж, 100 онооны жинлэсэн дүнгээр эрэмбэлэв.
| # | Community | Нийт | Дизайн10% | UI/UX15% | Хурд15% | Боломж15% | Сервер10% | Тоглогч25% | Discord10% |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | novacs.cc | 79.0 | 8.0 | 10.0 | 8.5 | 10.0 | 8.0 | 5.9 | 5.5 |
| 2 | leet.mn | 78.1 | 7.5 | 7.5 | 9.0 | 3.2 | 7.5 | 10.0 | 8.6 |
| 3 | 1st.mn | 71.4 | 8.5 | 8.5 | 8.5 | 5.0 | 5.7 | 6.4 | 8.2 |
| 4 | lann.mn | 63.0 | 7.0 | 8.0 | 6.5 | 5.5 | 10.0 | 2.4 | 10.0 |
| 5 | cs.nxs.mn | 55.8 | 7.5 | 7.5 | 5.0 | 6.4 | 4.9 | 3.5 | 6.3 |
| 6 | retro.mn | 54.1 | 8.0 | 9.0 | 8.0 | 6.4 | 3.1 | 2.6 | 1.4 |
Хэрхэн үнэлсэн бэ?
- Дизайн (10%) — компьютер, утасны дэлгэцийн зураг дээрх үнэлгээ. Цорын ганц субъектив ангилал.
- UI/UX (15%) — 10 шалгуур: хуудасны хэл, гарчиг, утсан дээрх товчны хэмжээ, зургийн alt, хажуу тийш гүйлгэгдэхгүй байх, хайлт, агуулгын өмнө саад хуудас байхгүй гэх мэт.
- Хурд (15%) — үндсэн агуулга ачаалах хугацаа, хуудасны хэмжээ, хүсэлтийн тоо, layout shift. Улаанбаатараас хэмжсэн.
- Боломжууд (15%) — сайт дээр олдсон тусдаа боломжуудын тоо.
- Сервер (10%) — нийтэд нээлттэй server query-д хариулсан серверийн тоо.
- Тоглогч (25%) — нэг зэрэг онлайн тоглогчид: оройн болон шөнийн хэмжилтийн дундаж.
- Discord (10%) — албан ёсны Discord-ын гишүүдийн тоо (нийтэд нээлттэй invite-ээс).
Ангилал бүрийг 0–10 оноогоор, хамгийн өндөр үзүүлэлттэй харьцуулж тооцсон. Энэ үнэлгээг NOVACS баг хийсэн тул 7 ангиллын 6-г нь хэмжсэн өгөгдөл дээр урьдчилан тогтоосон томъёогоор тооцов. Tornox.mn-ийн сайт автомат хандалтыг хаадаг бөгөөд сервер, Discord нь олдоогүй тул үнэлээгүй.
Tornox is shit server 💀
Community ба тусламж
Community-ийн төв нь NOVACS Discord: чат, эвент, мэдээ, clan role, ticket-ээр дамжсан тусламж. Асуудал, санал хүсэлтээ хэрхэн илгээхийг Тусламж хуудаснаас үзнэ үү. Мөн TikTok ба Steam group дээр биднийг дагаарай.
Нэг аккаунт, бүх үйлчилгээ
Steam-ээр нэг нэвтрэхэд бүх NOVACS үйлчилгээ, сервер, Discord хоорондоо холбогдоно.
Холболтууд
Биднийг дагаарай
Хамтрагчид ба технологи
- GameHost.mn — сервер түрээсийн хамтрагч.
- Tenguri.mn — NOVACS-ийн вэбсайт, системийг бүтээгч баг.
- Velmon AI — NOVACS-ийн албан ёсны AI туслах (Discord ticket).
- Steam — нэвтрэлт Steam OpenID-ээр; бид Steam-ийн нууц үг хэзээ ч асуудаггүй.
- QPay — Монгол төгрөгөөр (MNT) цэнэглэлт.
- Counter-Strike 2 — Valve-ийн бүтээл; NOVACS нь Valve-тай холбоогүй бие даасан community.
In English
NOVACS is a Mongolian Counter-Strike 2 community and server network, running since June 2026. It offers low-ping CS2 servers hosted in Mongolia (competitive 5v5, Retake, AWP, Duel, Surf, KZ and fun modes), a 46-level rank and leaderboard system with seasons, a clan system with clan wars, a free web skinchanger, a shop for VIP tiers and cosmetics, a community market, and a Discord community. Server rental is available through our partner GameHost.mn. NOVACS is an independent community and is not affiliated with Valve.
