Clan бүх ахлагч, гишүүд доорх дүрмийг мөрдөх ёстой.
Clan ахлагч (эсвэл дэд ахлагч) өрсөлдөгч Clan-аа сонгож, бооцоогоо тавиад урилга илгээнэ. Дор хаяж 5 гишүүнтэй Clan л дайн зарлах, дайн хүлээн авах эрхтэй. Урилга 48 цагийн дотор хариу авахгүй бол өөрөө хүчингүй болно. Зөвшөөрөхөөс нь өмнө урилгаа буцаан татаж болно.
Бооцоо: 5,000 / 10,000 / 25,000 / 50,000 / 100,000 NV$, эсвэл нөхөрсөг (бооцоогүй). Хоёр тал ижил дүнг ахлагчийнхаа NV$ данснаас тавина — зөвшөөрөх үед хасагдана. Ялсан Clan-ы ахлагч Novacs-ийн 17% шимтгэлийг хассан нийт бооцоог авна. Дайн цуцлагдвал (хугацаа, холбогдоогүй) бооцоо хоёр талд бүрэн буцаана.
Зөвшөөрснөөс хойш 60 минутын дотор хоёр ахлагч 5 тоглогчоо сонгож баталгаажуулна. Батлагдаагүй бол дайн цуцлагдана. Бүрэлдэхүүнд ороогүй гишүүн дайны сервер рүү орж чадахгүй — сервер зөвхөн 10 тоглогчийг хүлээн авна.
Ахлагчид ээлжлэн map хасна, хасалт бүрт 30 секунд. Хугацаандаа хасаагүй ахлагчийн өмнөөс санамсаргүй map хасагдана. Veto 30 минутаас удаан үргэлжилбэл дайн орхигдсонд тооцно. Сүүлд үлдсэн map дээр тоглоно.
Map тодорсноос хойш 15 минутын дотор бүрэлдэхүүний 10 тоглогч бүгд серверт холбогдох ёстой. Хугацаа дуусахад тал бүрээс дор хаяж 4, нийт 8-аас доошгүй тоглогч байвал дайн шууд эхэлнэ; үгүй бол цуцлагдаж бооцоо буцаана. Серверийн хаяг, нууц үг зөвхөн бүрэлдэхүүнд харагдана.
Тоглолт дуусмагц сервер үр дүнг өөрөө илгээж, дайн автоматаар дүгнэгдэнэ. Ялсан Clan +100 дайны оноо, ялагдсан Clan −50 (0-оос доош орохгүй). Ялалт бүр streak-ийг нэгээр нэмнэ, ялагдал тэглэнэ. Дайны түүх, win rate хоёр Clan-ы хуудсанд бичигдэнэ.
Сервер 15 минут хоосон байвал, эсвэл тоглолт эхлэлгүй 1 цаг өнгөрвөл дайн орхигдсонд тооцож бооцоог буцаана. Санаатайгаар гарах, өрсөлдөгчийг серверээс хөөх оролдлого нь Staff-ын шийтгэлтэй.
Бооцоо зөвшөөрөх үед ахлагчийн данснаас шууд хасагдана. Ялагдсан талд юу ч буцаагдахгүй; зөвхөн цуцлагдсан дайнд л бооцоо хоёр талд буцна.
Clan Level = 1 + √(XP ÷ 100). Level 2 — 100 XP, Level 5 — 1,600 XP, Level 10 — 8,100 XP, Level 15 — 19,600 XP. XP хэзээ ч буурахгүй; Level нь дэлгүүрийн зарим бараа, Discord дээрх rank-up зарлалыг нээнэ.
Clan War ялалт: +100 XP, +100 coin. Clan War ялагдал: +25 XP, +25 coin. 5v5 matchmaking (нэг багт 2-оос дээш clan-ийн гишүүн): ялбал +20/+20, ялагдвал +8/+8. Энгийн серверт нэг map хамт тоглох (2+ гишүүн): +5/+5, өдөрт хамгийн ихдээ 6 удаа.
Суудлаа нэмэх хоёр зам: Clan Coin (Level шаардлагатай) эсвэл ахлагчийн NV$. 128 суудал — 5,000 coin (Level 5+) эсвэл 50,000 NV$. 500 суудал — 20,000 coin (Level 10+) эсвэл 300,000 NV$. Шинэ Clan 8 суудалтай эхэлнэ.
Clan үүсгэхэд 10,000 NV$. 7 хоногийн play streak-ийн шагналаар нэг удаа үнэгүй үүсгэж болно. Нэг тоглогч зөвхөн нэг Clan-д байна. Ахлагч дэд ахлагч томилж, гишүүдийг хасаж, Clan-аа устгаж болно; устгасан Clan-ы суудал, XP, coin буцаагдахгүй.
Leaderboard дээрх Clan-ы байр = бүх гишүүдийн rank points-ийн НИЙЛБЭР. Гишүүн тус бүр серверт тоглож оноогоо өсгөх тусам Clan дээшилнэ; нэг хүчтэй тоглогч бус, бүх баг тоолно. Долоо хоногийн самбар (тоглосон цаг, гишүүдийн тоо, дайны үр дүн) тусад нь харагдана.
80,000 NV$ / 3 сар: Clan хуудасны өөрийн дэвсгэр (Aether, Particles, Lightning, Spiral) болон ✓ Verified тэмдэг. Сунгалт үлдсэн хугацаан дээр нэмэгдэнэ. Хямдралын үед дэлгүүрийн үнэ автоматаар буурна; VIP+ ахлагчид 50% хямд.
Novacs дээр Clan нээсэн бол эдгээр дүрмийг өөрийн Clan дүрэмд нэмж, мөрдөх ёстой. Танай Clan-д Novacs-ийн ажилтан байгаа бол Discord таг зүүх нь заавал биш. Харин санаатайгаар буруу ашиглавал Novacs Staff-ын дүрэм зөрчсөнд тооцно.
Танай Clan тоглогч Novacs-ийн тоглогчийн дүрэм зөрчсөн, эсвэл Novacs Discord дээр Clan-аа сурталчилсан Discord урилгын холбоос, зураг нийтэлсэн тохиолдолд тухайн тоглогч Ban эсвэл timeout авна. Сурталчилгааг зөвхөн Novacs Clan-Chat хэсэгт зөвшөөрөгдсөн хэлбэрээр хийнэ. Жишээ нь:
Novacs хоёр Clan-ыг нэгтгэхийг зөвшөөрдөггүй. Хэрэв та (Clan ахлагч) хоёр Clan нэгтгэх гэж байгаа бол өмнөх Clan-аа устгаж, суудлаа өөрийн мөнгөөр дахин худалдаж авах ёстой.
Novacs Clan зарах, шилжүүлэхийг дэмждэггүй. Тиймээс Clan ахлагч Clan-аа өөр хүнд шилжүүлэх боломжгүй.
Clan нэр болон тайлбарт доромжилсон, заналхийлсэн, зохисгүй үг агуулж болохгүй. Ийм тохиолдолд Novacs арга хэмжээ авч, таны Clan нэр/тайлбарыг 20,000 NV$ эсвэл 20,000₮-ийн төлбөртэйгөөр өөрчилнө.
Та Clan энгийн тоглогч бөгөөд ахлагч биш бол эдгээр дүрмийг байнга мөрдөж, өөрийн community дүрэмд мөн оруулах ёстой.
Clan нэрээр бусдыг доромжлох, шоглох хориотой. Зөрчсөн тохиолдолд тоглогчийн дүрмийн дагуу зохих арга хэмжээ, шийтгэл авна.
Дүрэм зөрчсөн тохиолдолд Novacs Staff зохих арга хэмжээг авна.