Novacs Scanner-ийн үндсэн хэсэг
HexEngine гэж юу вэ?
HexEngine бол Novacs Scanner-ийн үндсэн шалгах хөдөлгүүр юм.
Өмнө нь нэг сканнер бүх системийг эхнээс нь дуустал ганцаараа шалгадаг байсан бол одоо дөрвөн тусдаа хөдөлгүүр зэрэг ажиллаж, компьютерийг өөр өөр өнцгөөс шинжилдэг.
Харин тав дахь хэсэг болох Novacs AI нь дөрвөн хөдөлгүүр бүгд ажлаа дуусгасны дараа бүх мэдээллийг нэгтгэж, олдсон зүйлс яг юу болохыг дүгнэдэг.
Running Programs
Одоо яг ямар програмууд ажиллаж байна, хаанаас үүссэн, ямар зүйл ачаалсан, ямар процесс ямар процессыг эхлүүлсэн зэргийг шалгана.
- ажиллаж байгаа процессууд
- executable файл хаана байрлаж байгаа
- process relationship
- suspicious behavior
Restart-ийн дараа буцаад асдаг зүйлс
Компьютер restart хийсний дараа дахин ажилладаг, системд үлддэг зүйлсийг шалгана.
- Driver
- Windows Service
- Startup entry
- Scheduled Task
- Boot тохиргоо
Эдгээр нь cheat болон malware-ууд системд дахин суухдаа их ашигладаг хэсгүүд.
Live Memory
Компьютерийн RAM дотор яг одоо ажиллаж байгаа зүйлсийг шалгана.
- Файлгүйгээр ажиллаж байгаа code
- Process дотор injection хийсэн code
- Hook
- Хэвийн бус thread
Жишээ нь диск дээр файл байхгүй мөртлөө тоглоомын процесс дотор code ажиллаж байвал энэ engine илрүүлэх боломжтой.
Game орчны шинжилгээ
Тоглоомын эргэн тойрон дахь орчныг шалгана.
- Game дээр давхар гарч байгаа overlay
- Network connection
- Hardware мэдээлэл
- Virtual machine ашиглаж байгаа эсэх
Бүх engine файл scan хийхэд мөн оролцоно. Disk-ийг 4 хэсэг болгон хуваагаад өөр өөр хэсгийг зэрэг шалгана.
Ингэснээр нэг scanner бүх ажлыг ганцаараа хийхгүй, хамгийн удаан хэсгийг 4 engine хуваалцаж ажиллана.
Нэг л шалгалт хангалттай нотолгоо биш
Хамгийн гол шалтгаан нь энэ. Ганц suspicious зүйл илэрлээ гээд шууд cheat гэж үзэх боломжгүй. Жишээ нь:
- Discord, Steam, OBS бүгд overlay ашигладаг.
- Memory дээр ажиллаж байгаа code бол Chrome, Java зэрэг энгийн програмуудад ч байдаг.
- Driver нь fan control эсвэл GPU utility програмын хэсэг байж болно.
Тиймээс 4 engine компьютерийг өөр өөр аргаар шалгаж, ижил дүгнэлтэд хүрвэл тэр нь илүү хүчтэй нотолгоо болно.
Novacs AI нэг л engine-ийн мэдээлэл дээр үндэслэж ban verdict гаргахгүй.
- Зөвхөн нэг engine suspicious зүйл олсон
- Бусад engine ямар ч баталгаа өгөөгүй
бол тэр мэдээллийн үнэлгээг бууруулж, хүний шалгалтад үлдээнэ.
- Олон engine
- Өөр өөр төрлийн evidence
- Нэг ижил зүйл рүү зааж байвал
тэр үед verdict өндөр түвшинд гарна.
Бид үүнийг зориуд ингэж хийсэн. Учир нь:
Алдаа гаргаж буруу хүнийг буруутгах нь хамгийн муу зүйл.
Detection алдах нь нэг scan-тай холбоотой асуудал. Харин буруу ban бол юу ч хийгээгүй хүнийг шийтгэж байгаа хэрэг.
Илүү хурдан
Check 1 ↓ Check 2 ↓ Check 3 ↓ Check 4
HexEngine #1 ┐ HexEngine #2 ├── зэрэг HexEngine #3 │ ажиллана HexEngine #4 ┘
Тиймээс full scan хугацаа мэдэгдэхүйц багасна.
Нэг хэсэг алдаа гарсан ч бүх scan зогсохгүй
Жишээ нь:
- Түгжээтэй файл
- Хамгаалагдсан процесс
- Хандах эрхгүй
гарсан тохиолдолд зөвхөн тэр хэсэг л амжилтгүй болно. Бусад engine хэвийн ажиллана.
Scan шалгаж чадаагүй зүйлээ “clean” гэж нуухгүй.
Report дээр “Энэ хэсгийг шалгаж чадсангүй” гэж тодорхой харуулна.
Scan эхлэхэд 4 progress зэрэг явна.
Engine бүр эхлээд өөрийн file scan хэсгийг хийж, дараа нь өөрийн тусгай шалгалтуудаа ажиллуулна.
Novacs AI шууд дүгнэлт хийхгүй. Бүх хөдөлгүүрийн шалгалт дууссаны дараа:
- 01Бүх үр дүнг цуглуулна
- 02Давхардсан мэдээллийг арилгана
- 03Илэрсэн зүйл бүрийг дахин шалгана
- 04Баталгаажаагүй зүйлсийн үнэлгээг бууруулна
- 05Эцсийн verdict гаргана
Novacs Scanner нь хэрэглэгчийн түвшинд ажилладаг. Өөрөөр хэлбэл, цэвэр хариу гэдэг нь:
“Энэ түвшинд шалгасан зүйлээс ямар нэгэн cheat илрээгүй”
гэсэн утгатай. Гэхдээ:
- Цөмийн түвшний cheat
- Гипервизорын түвшний cheat
зэрэг маш доод түвшний зүйлийг хэрэглэгчийн горимоос харах боломжгүй.
Novacs Scanner үүнийг нуухгүй.
Бид сканнер юу баталж чадах, юу баталж чадахгүйг үнэн зөв харуулахыг илүүд үздэг.
Novacs Scanner татах
4 HexEngine + Novacs AI — Windows дээр ажиллах scanner